Барьцаа хөрөнгөгүйгээр бизнесээ санхүүжүүлэх боломж бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлжээ
11 сарын 23, 2026
ХУВААЛЦАХ
- Жижиг, дунд бизнес эрхлэгчид бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг хүлээлгүй, авлагадаа тулгуурлан санхүүжилт авах эрх зүйн орчныг бүрдүүлэх "Факторингийн тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ.
- Факторингийн үйлчилгээ нь үл хөдлөх хөрөнгийн барьцаанд бус, худалдааны бодит гүйлгээ болон төлбөрийн нэхэмжлэлд тулгуурладгаараа уламжлалт банкны зээлээс ялгаатай.
- Таван бүлэг, 22 зүйлтэй хуулийн төсөлд авлагын бүртгэл, цахим платформ, үйлчилгээ эрхлэгчдийн зөвшөөрөл, хяналт болон төлбөр барагдуулах харилцааг зохицуулахаар тусгасан байна.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү

