Өмнөд Солонгосын Төв банк бодлогын хүүгээ 3.25 хувьд хүргэн нэмэгдүүллээ
11 сарын 26, 2026
ХУВААЛЦАХ
- Өмнөд Солонгосын Төв банк эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, инфляц зорилтот түвшнээс өндөр буй учир бодлогын хүүг гурван хувиас 3.25 хувьд хүргэж өсгөлөө.
- Уг шийдвэр зах зээлийн таамагтай дүйж буй ба “Reuters”-ийн санал асуулгад хамрагдсан 34 эдийн засагчийн 32 нь бодлогын хүүг өсгөнө хэмээн таамаглаж байв.
- Төв банк эдийн засгийн өсөлтийн энэ оны төлөвийг 3.3 хувиас өссөн 3.9 хувь болгосон бол ирэх оныхыг 2.9 хувиас нэмэгдүүлэн 4.1 хувь болгожээ.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү

