Дэлхийн томоохон компаниудын 64 хувь нь нүүрстөрөгчийн ялгарлаа тэглэх зорилтоо хэвээр хадгалжээ
11 сарын 06, 2026
ХУВААЛЦАХ
  • - Геополитик, эдийн засгийн хүндрэл нэмэгдсэн ч дэлхийн улс орон, хот, бүс нутаг, компаниудын дийлэнх нь өмнө зарласан хүлэмжийн хийн ялгарлаа цэвэр дүнгээр тэглэх зорилтоосоо ухраагүйг “Net Zero Tracker”-ийн судалгаа харуулжээ.
  • - Судалгаанд хамрагдсан томоохон компаниудын 64 хувь нь уг зорилтыг хэрэгжүүлэх амлалттай хэвээр байгаа бөгөөд эдгээр компанийн жилийн нийт орлого ойролцоогоор 40 их наяд ам.долларт хүрч байна.
  • - Гэвч дэлхийн томоохон 384 компани ялгарлаа бууруулах зорилт огт тогтоогоогүй байгаа бол хотуудын ердөө 28 хувь, муж болон бүс нутгийн 29 хувь нь цэвэр тэг ялгарлын зорилт дэвшүүлжээ.
h2l10
Mongolian News Channel
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү
Mongolian News Channel