Ерөнхий сайдын хувиар Хятадад анх удаа айлчилж буй С.Такаичиг Бээжин ихээхэн гадуурхаж байна
11 сарын 19, 2026
ХУВААЛЦАХ
- Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Төрийн тэргүүний хувиар хийж буй анхны айлчлалаар Бээжин Токиотой харилцаагаа сэргээх хүсэлгүй байгаагаа шулуухан харуулж буй байна.
- Такаичи лхагва гарагт нисэх онгоцны буудалд буух үеэр түүнийг албаны угтагчид бус, харин Хятадын тэтгэвэрт гарсан дипломатч болон Японоос Хятадад суугаа Элчин сайд Кэнжи Канасуги нар угтан авчээ.
- Такаичи 2025 оны арваннэгдүгээр сард Тайванийн хоолойн хямрал нь Японы оршин тогтнолд заналхийлж буй хэрэг учраас өөрийгөө хамгаалах хариу арга хэмжээ авах боломжтой хэмээн мэдэгдсэний дараа хоёр улсын харилцаа эрс муудсан юм.
- Тайванийн талаар хэлсэн үгийнх нь төлөө Бээжин түүнийг уучлахад хараахан бэлэн биш байгаа нь тодорхой харагдаж буй тул Такаичийг албан тушаалаа хүлээлгэн өгтөл хоёр талын харилцаа хурцадмал хэвээр байх төлөвтэй байна.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү


